Өнөөдөр /2021.09.20/ажиллах дархлаажуулалтын цэгүүд

Улаанбаатар хотод коронавирусийн эсрэг дархлаажуулалтын суурин 39 цэг 09:00-17:00 цагт ажиллана. Дархлаажуулалтын цэгүүдэд нийт 60 багийн 311 эмч, ажилтан ажиллаж, 4,956 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөөд байна. Нийслэлийн хэмжээнд өчигдөр уг вакцины I тунд 28, II тунд 156, нэмэлт сэргээх тунд 762 буюу нийт 946 иргэнийг дархлаажуулжээ. Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.4 хувь, II тунгийн хамралт 70.4 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 10 хувь байна. Мөн 2,863 жирэмсэн эх, 12-15 насны 65,271, 16-17 насны 25,749 хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдлаа гэж Нийслэлийн Онцгой комиссоос мэдээлэв. Дархлаажуулалтын цэгүүдийн байршил: 123456